• Дэлхийн хамгийн өндөр настай эмээгийн 117 насны төрсөн өдрийг тэмдэглэжээ

    Японд дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй Кейн Танака 117 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэрээр Фүкүока хотод асрамжийн газар амьдардаг гэж Токио Шимбун мэдээлэв.

    Төрсөн өдрийнхөө үеэр Танака-сан уламжлалт тод шар өнгийн кимоно өмссөн байв. Найзууд нь түүнд цэцгийн баглаа, мэндчилгээний хуудас, бялуу бэлэглэжээ. “Маш амттай” гэж тэрбээр хэлжээ.

    Сануулахад, Кейн Танака 1903 оны 1-р сард Фукуока мужид төрсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сард тэрээр Гиннесийн номонд бичигдэн, дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй гэж бүртгэгдсэн юм. Тэрбээр самбарын тоглоом тоглох, математикийн бодлого бодох дуртай хэвээр байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ