АН тэтгэврийн зээлийг тэглэхийг дэмжиж байна

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийж, тус зөвлөлийн дарга Д.ЭрдэнэбатТэтгэврийн зээлийг тэглэх Ерөнхийлөгчийн санаачилгыг АН-ын зөвлөл дэмжиж байна.

Ялгаварлалгүй, тэгш, шударгаар өрийн дарамтад байгаа иргэдийг нэг удаа чөлөөлөх нь зүйтэй. Бид ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу гарч болзошгүй сөрөг нөлөөллөөс МАН-ын бүлэг, Засгийн газарт тодорхой асуудлаар шаардлага хүргүүлнэ. Сонгуулийн шоу болгож эдийн засгаа битгий баллаасай гэж хүсч байна. АН Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшихэд Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох захиасыг хүргүүлсэн. Ингэхдээ тэтгэвэр, цалин, оюутны сургалтын зээлийг нэг удаа тэглэхдээ байгалийн баялгийг үр ашигтай зарцуулах талаар тусгасан.

Газрын хэвлийн үр ашгийг иргэдэд хүртээхдээ Үндсэн хуулийг зөрчиж болохгүй тул эрхзүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг Засгийн газар яаралтай өргөн барих ёстой. Зөвхөн нэг бүлэгт зориулсан шийдвэр гаргаж болохгүй учраас байгалийн баялгийг тэгш хүртээх хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа боловсруулсан” гэлээ.

Мөн “эдийн засгийн нөхцөл байдлаа маш сайн тооцоолох ёстой. Засгийн газрын өр болон татвар нэмэгдэх ёсгүй. Уул, уурхайн орлогоороо иргэдийн зээлийг тэглэх гэж буй бол 2020 оны төсвийг эргэн харах хэрэгтэй” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ