Даян нууранд таван тонн тоосго ачиж явсан ачааны машин живжээ

2020-01-06

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын  Даян нууранд өнгөрсөн сарын 1-нд таван тонн тоосго ачиж явсан ачааны машин живжээ. Осол гарснаас хойш нэг тонн тоосгыг буулгаад байсан бол өнөөдөр автомашиныг татаж гаргах ажиллагааг өнгөрсөн баасан гаригт дахин эхлүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 7 автомашин, нийт 38 хүн, 8 автомашинтай нэгдүгээр сарын 5-ны өдөр  нуурын усанд 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, осолдсон автомашиныг “Зил-130” загварын ачааны гурван автомашинаар татаж,  автомашины хойд талыг нуурын уснаас 50 см гарган  таван тонн тоосгоноос нэг тонн тоосгыг буулгасан байна.

Живсэн автомашин нь нуурын эргээс 500 метр орчим зайтай, мөсний зузаан 1 метр,  ёроол нь 1 метр орчим шавартай байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ