
Ерөнхийлөгч Х.Баттулгын тэтгэврийн зээлийг тэглэх тухай ҮАБЗ-өөс гаргасан шийдвэрийг нийгмээрээ хэлэлцэх зуур анхаарал татсан зарим асуудлууд олонд хүрэлгүй замхарч байна.
Өнгөрсөн 2019 онд аж ахуйн нэгжүүдийн Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өмнөх 2018 оныхоос 6.7 тонноор дутуу байгаатай холбоотой асуудал хөндөгдлөө.
Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга З.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хооронд энэ талаар твиттерт ийнхүү жиргээ шидэлцлээ.
З.Энхболд “УИХ алтны АМНАТ 2 дахин нэмээд 73 тэрбум төг татвар нэмж авна гэж найдсан. Үр дүнд нь 6,7 тонн алт буюу 893 тэрбум төгрөг сох дутжээ. Хэнээс хариуцлага нэхэх вэ” хэмээн УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хаяглан жиргэсэн.
Хариуд нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “З.Энхболд худал мэдээлэл тарааж Стратогийнхоо хууль бус үйлдлийг дарах гэж оролдож байна. З.Энхболдын үед УИХ алтны АМНАТ-ыг 2019-1-1 хүртэл буулгасан. З.Энхболдын батлуулсан хуулиар АМНАТ 2019-1-1-нээс эргэн сэргэж өндөр хувиар тогтсон. 5 сард ЗГ 2.5 хувиар оруулж 5 хувиар батлав” хэмээжээ.
2019 оны эхэн хүртэл АМНАТ-ыг буулгасан З.Энхболд түүнийгээ мартсан бололтой. Мөн өнгөрсөн жил УИХ хуралдаж АМНАТ-ыг сэргээх нь бүү хэл МАНАН-гийн толгойлогчийг буулгана хэмээн огт хуралдахгүй байсныг саналтай.
Тиймээс МАНАН-тай тэмцсэн гэгддэг нөхдүүд тухайлахад Ерөнхийлөгч болоод ТГ-ынх нь дарга, УИХ-ын гишүүд л үүнд хамгийн их буруутай баймаар санагдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй