
Иракийн Гадаад хэргийн яам Ираны генерал Касем Сулеймани, Иракийн шиит цэргүүдийн орлогч дарга Абу Махди аль-Мухандис нарыг Багдадад байхад нь АНУ пуужингийн довтолгоо хийн хороосонтой холбогдуулан НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд албан ёсны гомдол гаргажээ.
Энэ тухай Al Arabiya гадаад хэргийн яамны мэдэгдлээс иш татан мэдээлэв.
Баримт бичигт “АНУ-ын түрэмгийлэл … мөн Иракийн цэргийн ахлах командлагч ба түүний холбоотон Иракийн газар нутагт алагдсан” нь Иракийн тусгаар тогтнол болоод тус улсад Америкийн цэргүүд байх нөхцөлийг зөрчиж байна” гэж тэмдэглэжээ.
Өмнө нь Иракийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Адель Абдель Махди Багдад Сулейманид халдах зөвшөөрөл өгөөгүй гэж мэдэгдсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй