“Болор цом”-ын эзнээр Б.Жамбалдорж тодорлоо

Өнөөдөр Багануур дүүрэгт “Болор цом-37” яруу найргийн наадам болж тэрүүн байранд яруу найрагч Б.Жамбалдорж шалгарлаа. Харин наадмын дэд байранд Б.Энхжаргал, гуравдугаар байранд Т.Баянсан шалгарсан бол тусгай байранд Э.Гантулга, О.Цэнд-Аюуш нар шалгарав.

Б.Жамбалдорж нь Монголын радиогийн эфирийн найруулагчаар ажилладаг бөгөөд Г.Сэр-Одын шагналт яруу найрагч төдийгүй зураач нэгэн юм. Мөн Б.Жамбалдорж нь энэ 2020 оны эхний өдөр “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” нэртэй шинэ номоо хэвлүүлээд байна. Тэрбээр  2013 онд “Шүүдэр мэт”, 2017 онд “Морин гатлага” номоо хэвлүүлж байжээ.

Тус наадмын хөтлөгчөөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Н.Батжаргал нар ажилласан байна. Ерөнхий шүүгчээр “Болор цомын эзэн”, МЗЭ-ийн шагналт Ж.Баяржаргал, шүүгчээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баярсайхан, Доктор Д.Ганболд, МЗЭ-ийн шагналт, “Болор цомын эзэн”, яруу найрагч Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, судлаач, доктор П.Батхуяг нар ажилласан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • ГҮЙ ЯАХАВ ДЭЭ ХҮҮХДИЙН СЭТГЭЛГЭЭТЭЙ, ХӨӨРХӨН ШҮЛЭГ ГЭДЭГ УТГААР НЬ ӨХӨӨРДӨЖ ТҮРҮҮЛҮҮЛСЭН ЮМ БАЙХ ГЭЖ Л БОДМООР ЮМ. ОДООГИЙН ДУНД СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ИЙМЭРХҮҮ ДАЙНЫ ҮГ ХОЛБОДОГ ХҮҮХДҮҮД ЗУУ ЗУУГААРАА БИЙ Л ДЭЭ ХЭХЭ

Холбоотой мэдээ