
Арванхоёрдугаар сарын 25-нд Монгол Улсын аялал жуулчлал, соёлын салбарт цаашид хийх арга хэмжээний талаарх мэдээлэл гарчээ.
Тус улс археологийн малтлагад шаардлагатай хөрөнгө хуваарилж, Ленинский дүүрэгт, Алтан Ордын Сарай-Берк нийслэлд Татар-Монголчуудын түүхийн музей байгуулахаар төлөвлөж байна.
Тун саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-д айлчилж, Дмитрий Медведевтэй уулзаж, Волгоград хотод очсон юм. Дэлхийн түүх соёлын хүрээлэнгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын туслах зэрэг хүмүүс бас тэнд байлцсан.
Волгоград, Монгол хоёрын хооронд гэрээ байгуулжээ. Одоогоор түүхчид ирээдүйн музейн үзэл баримтлал дээр ажиллаж байна.
Нутаг судлалын музейн захирал 2020 онд төслийг хэрэгжиж эхэлнэ хэмээн найдаж байна. Уг музей нь жуулчдыг татах газар болж, тухайн бүс нутгийн аялал жуулчлалын сонирхлыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Түүнчлэн эрдэмтэд Сарай-Беркийн нутаг дэвсгэрийг ЮНЕСКО-д бүртгүүлэхийг хүсч байна. Одоогоор шаардлагатай бүх бичиг баримтыг бэлтгэж байна гэж MTV онлайн мэдээлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Волгоград Монгол хоёрын хооронд. Яг л ард түмэн Хүрэлсүх хоёр гэж байгаа юм шиг.