Оросыг Сирид ороход Путинд томоохон нөлөө үзүүлсэн гэгддэг Ираны генералыг Трампын заавраар устгажээ

Багдад (Ройтерс) – АНУ Ойрхи Дорнодод цэргийн нөлөөг тарааж байгаа Ираны хошууч генерал Касем Солейманиг Багдадын нисэх онгоцны буудлын орчимд баасан гаригт хийсэн агаарын цохилтоор хөнөөсөн гэж Пентагон болон Иран мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвшөөрөлтэй хийгдсэн халдлагын үеэр Иракын цэргийн дээд командлагч Абу Махди аль-Мухандис, Солейманигийн хамт явж байсан юм.

Солейманиг хөнөөсөн нь Иран, АНУ ба түүний холбоотнууд болох Израиль, Саудын Арабын хоорондох “сүүдрийн дайн”-д хүчтэй цохилт өгсөнг хэрэг болжээ.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи хатуу өшөө авахаа амлаад байна.

Оросыг Сири рүү оруулахад Путинд томоохон нөлөө үзүүлсэн гэгддэг Ираны генералыг ийнхүү Трампын заавраар устгажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ