• 8000 коала галын аюулд өртлөө

    Их Британийн “Odd” сонины мэдээгээр Австралийн ойн түймрийн улмаас хэдэн мянган коала буюу залхуудай зэрэг 500 сая амьтан амь үрэгдсэн гэжээ.

    Сиднейн их сургуулийн экологичдын үзэж байгаагаар, 480 сая гаруй амьтан гал түймрийн аюулд өртсөн, үүнд 8000 гаруй коала буюу залхуудай багтсан гэжээ.

    Австралид 100 гаруй түймэр гарч 5 сая гаруй га газар сүйдээд байна. Холбооны Байгаль орчны сайд Сюзан Ли хэлэхдээ”Эдгээр бүс нутгийн залхуудайн 30 гаруй хувь нь үхсэн байх магадлалтай”гэжээ.

    Австралийн холбогдох байгууллага ч авран туслах ажил зохион байгуулж байна. Зул сарын баярын өдөр эмнэлгийн ажилтнууд түлэгдсэн 72 коалаг авран эмчилжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ