• Жак Ма:Бусдад хүндлэгдмээр байвал LQ-аа нэмэгдүүл

    Дэлхийн тэргүүн баячуудын нэг болсон Жак Ма 30 орчим ажлын ярилцлаганд орж татгалзсан хариу авсныхаа дараа “Алибаба” онлайн дэлгүүрээ 1999 онд үүсгэн байгуулсан гэдэг. Англи хэлний багш мэргэжилтэй тэрээр өнгөрсөн есдүгээр сард өөрийн хүсэлтээр суудлаасаа 55 насандаа огцорсон бөгөөд амьдралынхаа үлдсэн хугацаагаа боловсролд зарцуулж байгаа аж. Forbes сэтгүүлийн үнэлснээр Жак Ма-гийн нийт хөрөнгө өдгөө  38 тэрбум ам.доллар. Ингээд түүний хэлсэн, нэгийг бодогдуулж, хоёрыг өгүүлэх үгнүүдийг хүргэе.

    Сайн компанид ажилласнаас сайн даргын дор ажил.

    2018 оны Дэлхийн эдийн засгийн форумын индэр дээрээс Жак Ма “20 насандаа сайн компанид орохоос илүү сайн даргын дор ажиллаж, арга барилд суралцах нь хамгийн чухал” хэмээжээ.

    Би өөрөөсөө ухаантай хүнийг ажилд авдаг. Тийм хүн 4-5 жилийн дотор миний дарга болж чадна.

    Жак Ма компаниудын хүний нөөцүүдэд хандан “Өөрсдөөсөө илүү ухаантай хүнийг ажилд ав, тэгсэн цагт компани чинь өсөж дэвжинэ” гэж зөвлөжээ.

    Өрсөлдөгчдөө битгий үзэн яд, тэднийг хүндэл, тэднээс суралц.

    Бизнест хамгийн чухал чадвар бол тасралтгүй суралцах байдаг.

    Хэрвээ та амжилтанд хүрмээр байвал өндөр EQ-тай байх шаардлагатай. Хэрвээ та хурдан алдмааргүй байвал өндөр IQ-тай байх хэрэгтэй. Харин хэрвээ та бусдад хүндлэгдмээр байвал өндөр LQ-тай байх хэрэгтэй. 

    Амьдрал, бизнес хоёуланд нь амжилттай явахад ганцхан оюун ухааны чадвар буюу IQ өндөртэй байгаад нэмэргүй. Сэтгэл хөдлөлөө удирдах чадамж/EQ/,хөдөлмөрийн хэмжүүр /LQ/ хоёр хоёулаа тэнцүү ач холбогдолтой бөгөөд энэ гурвын нэгдлийн дүнд жинхэнэ амжилтанд хүрдэг гэжээ.

    LQ нь labour quotient гэдгийн товчлол бөгөөд та өөрийн эрмэлзлэлдээ хэр их хөдөлмөр зардагийн шалгуур гэж хэлж болно. Товчхондоо, үнэхээр ухаантай боловч залхуу байвал хэзээ ч амжилтад хүрэгүй. Хөдөлмөр гэдэг ойлгогдохуун нь заавал хар ажил биш бөгөөд харин таны зорилтынхоо төлөө гаргаж буй хичээл зүтгэл, мэрийлт чармайлтыг хэлж байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ