Индонезид үерийн хохирогчдын тоо 43 болж нэмэгджээ

Индонезийн нийслэл Жакарта болон ойр орчмын газруудад үерийн хохирогчдын тоо 43 болж нэмэгджээ. Энэ тухай Жакарта Пост орон нутгийн эрх баригчдаас авсан мэдээллийг дамжуулсан байна.

Өмнө нь 26 хүн нас барсан гэж мэдээлж байсан юм.

Шинэ жилийн эхний өдрөөс хойш 90 дүүрэгт хүчтэй аадар бороо орсныг эрх баригчид мэдээлжээ. Олон гол мөрөн эргээсээ халин урсаж байгаа аж.

400 гаруй мянган хүн гэр орноо орхин, хоргодох байранд шилжжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ