Х.Амгаланбаатар:Хөдөлмөрийн тухай хуулийг өмнөхөөс дордуулж баталбал дэмжсэн гишүүдийг иргэд сонгохгүй байх хэрэгтэй 

2020-01-03

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа. Хуулийн гол өөрчлөлт нь юу вэ?

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж  байгаа Хөдөлмөрийн тухай  хууль 1999 онд батлагдсан. Энэ хуулийг дагаж мөрдсөн 21 жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн харилцаанд олон өөрчлөлт   Монгол төдийгүй  дэлхийн нийтэд гарсан.

Тухайлбал, манай улсын хөдөлмөрийн харилцаанд албан бус боловсролын цар хүрээ нэмэгдсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд албан бус салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, зохицуулах ямар нэгэн зүйл заалт байхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг сүүлийн 10  жилийн турш  ажиллаагүй биш ажилласан байдаг юм. Харамсалтай нь, улс төр, нийгмийн тогтворгүй байдлаас болоод хууль эцэслэж батлагдалгүй өнөөг хүрсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд уул  уурхайн салбарыг  дагасан хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэр бий болсон. Тухайлбал, уул уурхайн салбарыг дагасан туслах үйлчилгээг үзүүлдэг барилга, худалдаа, тээврийн чиглэлээр ажиллаж, хөдөлмөрлөж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулахад одоогийн хууль учир дутагдалтай. Мөн энэ салбарт гэр орноосоо хол удаан хугацаагаар ажилладаг олон мянган иргэн бий. Энэ бүхэнтэй уялдуулж хуулийг шинэчилж, өөрчлөх шаардлага 10 жилийн өмнө гарсан.

2013 оноос хойш Засгийн газар 4,5 удаа солигдсон. Энэ хугацаанд таван Хөдөлмөрийн сайдтай бид Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх гэж ажиллаа шүү дээ. Click To Tweet Нэг сайд шинээр томилогддог, өмнөх сайдын Хөдөлмөрийн хуульд хийх гэж байсан шинэчлэлийн зарим нэг концевцитэй санал зөрөх, дахин ажлын хэсэг байгуулдаг.  Ийм замаар 10 жилийн хугацаанд явж ирсэн байна. УГ нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагуудын эксперт, техникийн туслалцаа энэ хугацаанд манай улсад  маш их орж ирсэн. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөрөнгө мөнгө манайд нэлээн шингэсэн. Харамсалтай нь энэ хууль УИХ-аар эцэслэж батлагдахгүй байсаар өдийг хүрлээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс өндөр хэмжээнд хүлээж, гүйцэтгэж байна уу гэвэл үгүй байна. Click To TweetӨнгөрсөн жил ажлын хэсэг дахин ажиллаж, УИХ-д шинэчилсэн найруулгын төслийг өргөн бариад анхны хэлэлцүүлгээ хийсэн. Хуулийн төслийг өргөн барихад МҮЭХ тодорхой хэдэн заалтад санал нийлэхгүй байсан учраас дахин ажлын хэсэг гарч ажилласан. Хамгийн сүүлийн хувилбар нь боломжийн төвшинд гарсан.

-Ямар зүйл заалт дээр МҮЭХ санал нэгдээгүй вэ?   

-УИХ-д өргөн барьсан төсөлд  үйлдвэрчний эвлэлийн буюу ажилтан хүн хамтаараа эрх ашгаа хамгаалах, ажилтан ажил хаялт хийх эрхийг нь хязгаарлаж өмнөх хуулиас дордуулсан байдалтайгаар оруулж ирсэн байсан. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын эрхийг зарим талаар хязгаарлахад Засгийн газар, ажил олгогчдын зүгээс хандсан учраас бид санал нийлээгүй. Хэрвээ энэ байдлаар хууль цааш  хэрэгжээд явбал ажилтанд маш хохиролтой гэж үзсэн.

Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан хоёр тэгш бус оролцож байгаа нь ойлгомжтой. Нэгдүгээрт, ажил олгогч давуу эрхтэй. Хүнийг ажилд авахаас эхлээд цалин өгөх, хөдөлмөрийн харилцаанд шийдвэр гаргах бүхий л эрх нь ажил олгогчид байдаг. Ажилтан оюуны болон биеийн хүчийг  л ажил олгогчид үнэлүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэнцвэргүй харилцааг тэнцвэртэй болгохын тулд Хөдөлмөрийн хууль байдаг.

Хэрэв давуу эрхээ ажил олгогчийн зүгээс ашиглаж хөдөлмөрийн харилцааны явцад хүндрэлтэй асуудал гаргавал ажилтан  эрхээ хамгаалах ёстой. Ганцаараа эрхээ хамгаалж чадахгүй бол хамтын хүчээр хамгаалах ёстой. Хуульд энэ тодорхой байгаа. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд үүнийг хүний суурь эрхийн нэгэн адил тооцож явдаг. Хамгийн эцсийн тэмцэл ажил хаялтад хүрэх тохиолдолд хамтын эв санааны нэгдлийн ажил хаялтыг зөвшөөрөхгүй  байхыг УИХ-ын зарим гишүүд илэрхийлсэн. Энэ мэт асуудал дээр ойлголцсон.Мөн ээлжийн амралт буюу илүү цагийн хөлстэй холбоотой заалтыг шинэчилсэн найруулгаар дордуулж оруулж ирсэн. Click To Tweet

Хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа залуу хүмүүс харахад аятайхан шинэчлэлт болж байгаа юм шиг боловч олон жил, тогтвортой ажиллаж байгаа хүмүүст халтай байдлаар орж ирсэн. Click To Tweet

Одоо хэрэгжиж байгаа хуульд ээлжийн амралтын суурь хугацаа 15 хоног байдаг. Шинэ хуулиар нийтэд нь 20 хоног болгоод нэмэгдэл хоногийг багасгасан. Өөрөөр хэлбэл, одоо зургаан жил ажилласан бол нэмэгдэл 3 хоногийн амралт эдэлдэг. Тэгвэл шинэчилсэн найруулгад суурь амралтын хоногийн хугацааг 20 болгоод ажилласан жилийн нэмэгдэл хоногийн амралтыг байхгүй болгож оруулж ирсэн. Click To Tweet

Хүн харахад амралтын хоног уртсаж сайхан хууль болсон юм шиг харагдах ч олон жил ажиллаад ирэхээр нэмэгдэл хоногийн амралт  гэж авахгүй гэсэн үг юм. Тиймээс МҮЭХ-ноос үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж,  ээлжийн амралтын нэмэгдэл хоногийг хэвээр үлдээх ёстой гэж үзсэн.

Аливаа хуулийн шинэчлэл өмнөхөөсөө ухарсан байх ёсгүй. Сайжирсан байх ёстой.

Тиймээс өмнөх хуулиа дордуулахгүй байх зохицуулалт, шинэчлэлт хэрэгтэй. Ажлын хэсгийн төвшинд эдгээр санал зөрөлдсөн зүйлсээ ойлголцсон. Харин УИХ-ын гишүүдийн эрх мэдэлд шилжээд хэлэлцүүлгийн шатанд очихоор МҮЭХ-ны эрх мэдэл байхгүй болно. Хуулийг батлах үед УИХ-ын гишүүд нухацтай хандах хэрэгтэй. Гэхдээ МҮЭХ-ноос хуулийг батлахад УИХ-ын гишүүд нухацтай хандана гэдэгт итгэхгүй байна. Яагаад гэхээр УИХ-ын 76 гишүүний 80 гаруй хувь нь өмнө нь ажил олгогч байсан. Одоо ч ах дүү, амраг садан нь бизнесийн үйл ажиллагааг нь эрхэлдэг  гэдгийг  бид биш нийгэм хэлдэг. Тиймээс бидний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга бидний хүссэнээр батлагдана гэсэн 100 хувийн итгэл алга.

МҮЭХ итгэхгүй байна гэхээр ажилтны эрх ашгийг хамгаалсан хууль болж чадах уу?

 -Бит итгэхгүй байна гээд зүгээр суухгүй. Нэгэнт л хуульд өөрчлөлт, шинэчлэлт хийж байгаа бол ахиц гарсан сайн хууль гарах ёстой. Тиймээс УИХ-ын гишүүдийн сонгогдсон тойргоос иргэдээр нь дамжуулж лобби бүлэг байгуулах үйл ажиллагааг хийж байна. Сонгуулийн өмнө Хөдөлмөрийн тухай хуульд тухайн гишүүн хэрхэн хандаж байгаагаар иргэд, сонгогчид дүнгээ тавих байх. Click To Tweet Хэрэв энэ хууль өмнөхөөсөө дордоод ажилтны эрхэнд ноцтой зөрчил учруулахаар батлагдвал дэмжиж кноп дарсан гишүүдийг иргэд сонгохгүй байх хэрэгтэй  гэж бодож байна. Энэ хүрээнд МҮЭХ-ноос иргэд хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгийг боловсруулж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийг дордуулж баталсан гишүүдийг олон нийтэд зарлана. Хүний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаа асуудал биш юм. Олон нийтийг үнэн бодит мэдээллээр л хангая. НДШ-ийг нэмэх тухай асуудал нийгэмд нэлээн акц өрнүүллээ шүү дээ. УИХ-ын гишүүн бүхэн камерын өмнө дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан. Гэтэл ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээр  яг кноп дарах болсон чинь 41 гишүүний 21 нь дэмжиж, 20 дэмжээгүй. Энэ бол хориг унах эгзэгтэй  тоо ш дээ. НДШ дээр хариуцлагагүй хандсан УИХ-ын гишүүдийг олон нийтэд зарлах ёстой гэж бодож байна. Ингэж байж нийгэмд хариуцлагын асуудал бий болно. Камерын өмнө өөр юм ярьдаг, кноп дарах болохоороо ярьсан зүйлийнхээ эсрэг шийдвэр гаргадаг байж болохгүй. Хэн нь хэн бэ гэдгийг олон нийтэд ил болгож, сонгогчийн боловсролд нэмэр больё. Click To TweetЦаашдаа тэр хүнийг сонгох эсэх нь тухайн хүний асуудал учраас сонгох  сонгогдох эрхэнд халдаж байгаа зүйл  биш юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэж бараг 10 жил ярьлаа. Ярихаас өөр юм хийж чадахгүй ийм нөхдийг ҮЭ-д ажиллуулж, цалин өгч эрхлүүлэх хэрэг байна уу

  • Амьжиргааны доод хэмжээ 420 000т ахмадуудын тэтгэвэр 320 000 .Энэ хамаатай юу?Нөт-н буцаалтыг 7% болгох хуулийг МҮЭ -н холбоо дэмжээд өгөөч гэж хүсч байна.

  • Худлаа том том ярихаас цаашгүй үэ ажилчидын эрх ашгийг хамгаалсан юм юу ч хийсэнгүй  Ийм арчаагүй хулгайч луйварчдтай хуйвалдагчийг заавал энэ мест нь дээр байлгаж тэжээж байхын хэрэг юу байна аа

  • Күэ энэ МҮЭХ гэж ёстой нэг ямарч бяргүй бядгүй сэтгэлгүй хэдхэн ноход байна тэмцээч гишүүд ард түмэн ажилчин анги аа өмөөрөөч босоё тэмцэe худлаа нээх гишүүдээсээ татвар авсан ийм л газар байна иймэрхүү байвал манай хамт олон сайн дураараа МҮЭ ээс татгалздаг юмуу сда    

Холбоотой мэдээ