NBA-гийн домогт комиссар асан Дэвид Стерн нас баржээ

NBA (Үндэсний сагсан бөмбөгийн холбоо) -г дэлхийн хамгийн их ашиг орлоготой спортын лигийн нэг болгосон домогт төлөөлөгч Дэвид Стерн Нью Йорк хотод 1-р сарын 1-ний өдөр таалал төгсжээ. Стерн 77 настай байсан гэж The New York Times бичжээ.

НБА-ийн хүндэтгэлийн танхимын гишүүн Билл Уолтон Стернийг сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн чухал хүн гэж нэрлэжээ. 12-р сарын дундуур Стерний тархинд цус харваж, мэс засал хийсний дараа эмнэлэгт хэвтсэн.

Дэвид Стерн 1984 оноос 2014 он хүртэл лигийг 30 жилийн турш удирдсан NBA-гийн дөрөв дэх комиссар байв. Энэ хугацаанд тэрээр энэ холбоог 5 тэрбум доллараас дээш үнэтэй спортын лиг болгон хувиргасан байдаг. НБА-гийн телевизийн орлого 40 дахин өсч, 1 тэрбум доллар болсон. Форбс сэтгүүлд бичсэнээр Стерн ажиллаж байх үед лигийн тоглогчдын цалингийн хэмжээ бараг 20 дахин нэмэгдсэн – 3.6 сая доллараас бараг 59 сая долларт хүрчээ.

2014 онд Нью-Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагадаа Стерн сэтгүүлчдийн “Мөрөөдлийн баг” хэмээн нэрлэдэг 1992 оны АНУ-ын Олимпийн эрэгтэй сагсан бөмбөгийн багийг хамгийн сайн амжилтынх нь нэг гэж үздэг гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ