Гал сөнөөгчийн хүү аавынхаа өмнөөс одон гардлаа

Австралид болж буй ой хээрийн түймэр үргэлжилсээр байна. Орон нутгийн цагаар 1-р сарын 2-нд Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Бухтон хотод сайн дурын гал сөнөөгч Китоны оршуулгын ёслол боллоо. Китоны хүү аавынхаа өмнөөс одон гардан авчээ.

2019 оны 7-р сараас Австралид ойн гал түймрийн улирал эхэлж, 1400 байшин барилга шатаж сүйдэн, олон хүн үхэж шархадсан. Тухайн нутгийн олон иргэд сайн дураараа гал командын ангид элсүүлэн гал сөнөөж эхэлжээ. Тэд засгийн газраас 6000 Австрали долларын нөхвөр авах болно.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ