
Канад улсын иргэн Жэми Кларк 18 настай хүүгээ Монгол руу сарын хугацаатай авч явжээ. Утсанд донтсон хүүтэйгээ амьд харилцаа холбоо үүсгэхийн тулд ийнхүү цахим ертөнцөөс бүрэн тусгаарлаж Монголоор сар аялжээ. Цахим ертөнцөөс түр завсарлага авахыг дижитал детокс буюу дижитал хоргүйжүүлэх гэж нэрлэдэг. Click To Tweet 18 настай Коб хүү нь хэт их цагийг зөвхөн утастайгаа өнгөрөөдөг учир аав, хүү хоёрын харилцаа хөндийрч эхэлсэн байна.
Жэми Кларкын хувьд өмнө нь хоёр ч удаа Эверест ууланд авирч байсны дээр Монголыг мотоциклоор хөндлөн гулд туулж байсан туршлагатай нэгэн. Харин сүүлийн жилүүдэд Кобын утаснаасаа хөндийрсөн ганц тохиолдол нь аавынх нь 50 насны төрсөн өдрөөр цанын бааз руу гэр бүлээрээ явсан өдөр байжээ. Ийнхүү адал явдалд дуртай аав нь хүүтэйгээ дахин харилцаа холбоо үүсгэхийн тулд Монгол руу аялсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй