Америк улс даяар гаа,жимсний амттай электрон тамхинд хориг тавилаа

Америкт өсвөр насны хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээ өсч байгаагийн улмаас улс даяар зарим төрлүүдэд хориг тавилаа. Энэ удаагийн хоригт гаа, бүх төрлийн жимсний амттай, тэр дундаа Juul компанийн хамгийн их борлуулалттай электрон тамхи багтсан бол ментол болон тамхины амттай төрлүүд  багтаагүй байна.

Нью Йоркоос авахуулаад Америкийн хэд хэдэн мужад электрон тамхины хэрэглээг хориглосон байсан юм. АНУ-аас гадна БНСУ, Энэтхэг, Бразил зэрэг улсууд электрон тамхины хэрэглээг бүр мөсөн хориглож, харин БНХАУ хэрэглэх насны хязгаарыг чангатгажээ.

Тоон баримтаар электрон тамхины хэрэглэсний улмаас Америкт 55 орчим хүн нас барж, 2,500 хүн эмнэлэгт хүргэгджээ.  АНУ-ын мэргэжилтнүүд электрон тамхинаас витамин E ацетат хэмээх бодисыг илрүүлсэн бөгөөд энэ нь электрон тамхи хэрэглэгчдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах гол шалтгаан болж байна гэж дүгнэсэн юм.

Эх сурвалж:bbc

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ