Тодруулбал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Рашаант”-ын 7 дугаар гудамжинд иргэн Б-ын 18х10 метрийн хэмжээтэй нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 04:23 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 04:23 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 29 иргэнийг гаргажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй