Цинь Шихуаны бунхнаас алтан тэмээ олджээ

Цинь Ши хуан хааны дурсгалын музей 12-р сарын 30-нд Цинь Шихуаны бунхны гадаад хүрээний баруун талд байрлах бунхны бүсэд археологийн нарийвчилсан судалгаа, хайгуулын ажил хийжээ.

Үүний үр дүнд эртний 20 гаруй булш, үнсний 120 нүх, шаазангийн 4 зуух, эртний голын 4 суваг олсон байна. Мөн шинээр 14 оршуулгын нүхийг илрүүлжээ. Түүний нэг булшнаас нэг ширхэг алтан тэмээ олдсон нь Хятадаас олдсон анхны тохиолдол болжээ.

Энэ нь Цинь Шихуаны бунхны бүсээс илрүүлсэн хосгүй гайхалтай, хамгийн том, хамгийн бүрэн бүтэн хадгалагдан булш аж. Зурагт соёлын дурсгалын олдворыг харуулжээ.

Эдгээр булшны байршлыг тогтсон журмаар жагсаасан бөгөөд хамгийн зүүн талд байрласан “жүн” хэмээх ханз үсгийн хэлбэртэй булш Цинь Шихуаны бунхнаас 100 гаруй метрийн зайд байрлаж байгаа нь булшны эзэн Цинь Шихуантай ойр дотно харилцаатай байсны илрэл гэж үзжээ.

Цинь Шихуаны бунхны гадаад хүрээний баруун талд байгаа олон тооны булшийг Хятадын байлдаант улсын сүүлчийн үеийнх гэж тооцоолж байна.

Булшны байршил, хэлбэр, олдворын дагуу Цинь гүрний үеийн булш гэж таамаглажээ.

Энэхүү булш Цинь гүрний үеийн хамгийн том, хамгийн өндөр зэрэглэлийн, хамгийн бүрэн бүтэн хадгалагдсан томоохон хэмжээний булш бөгөөд археологийн бас нэгэн том амжилт боллоо гэжээ.

Булшнаас олон тооны шаазан, хүрэл, хаш эдлэл, бага хэмжээний алт, мөнгө, төмөр эдлэл олджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • НААД ТЭМЭЭГЭЭ САЙН НУУХГҮЙ БОЛ МАНАЙ АЛТААР ОРООГДСОН БАГАХАНБАНДЬ МӨНХБАТ ГЭЭД АВЧИХ ХУЛГАЙЧУУД ИХ БАЙГАА ШҮҮ.

Холбоотой мэдээ