• Ройтерс: Хятад улс Шанхай ба Лондонгийн хоорондох хувьцааны үйл ажиллагааг түр зогсоолоо

    Их Британи улстай, улс төрийн хурцадмал нөхцөл байдал үүссэнээс болж Хятад улс Шанхай, Лондонгийн хөрөнгийн биржүүдийн хоорондох хил дамнасан үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан байна. Энэ тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

    Тус агентлаг таван эх сурвалжаас хувьцааны гүйлгээг түдгэлзүүлсэн талаарх мэдээллийг баталгаажуулсан болохыг тэмдэглэжээ. Таван эх сурвалж бүгд Хятадын албаныхантай хэлэлцээнд оролцсон бөгөөд олон нийтийн өмнө үг хэлэх эрхгүй тул нэрээ нууцлах нөхцөлтэйгээр Ройтерс агентлагт ярьсан байна.

    Тус агентлагийн бүх ярилцлагууд түдгэлзүүлэлтийн цаана улс төр байгааг тэмдэглэжээ. Тодруулбал, тэдний хоёр нь Хонконгийн эсэргүүцлийн талаархи Их Британийн байр суурийг нэрлэж, нэг нь одоо Хонконг дахь консулын газрын ажилтанг цагдан хорьсон тухай тайлбарыг дурджээ.

    “Лондонд бүртгэлтэй компаниудын хөрөнгө оруулалтын баазыг өргөжүүлэх хүсэлтэй компаниудад төдийгүй дэлхийн зах зээлийн харилцаанд маш том цохилт болж байна” гэж нэгэн эх сурвалж Ройтерс агентлагт ярьжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ