Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг Сангийн сайд мэдээгүй байжээ

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэл хийсэн. Энэ талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөсөөр байна.

ҮАБЗ дээр ийм шийдвэр гарсан талаар Сангийн сайд мэдээгүй байсан гэж жиргэлээ. Ч.Хүрэлбаатар “Энэ өр тэглэх талаар та бид 2 бараг адилхан мэдээлэлтэй байна” хэмээн жиргээчийн асуултад хариулахдаа дурдсан байна.

Khurelbaatar Chimed

@KhurelbaatarCh

Шинэ оны мэнд хүргэе. Таны асуултанд хариулъя. Энэ өр тэглэх талаар та бид 2 бараг адилхан мэдээлэлтэй байна. Төсөвт тодотгол хийхгүй гэдгийг баттай хэлье. Хариу өгөхгүй удсанд уучлаарай, шинэ онд гар утсаа бага хэрэглэнэ гэж бодсон юмсан🤔😇 https://twitter.com/g_ganbat/status/1212060847591190528 

Гонгоржав ГАНБАТ@g_ganbat

Сангийн сайдаас асууя. @KhurelbaatarCh
1. Тэтгэврийн зээл тэглэх эх үүсвэрийг хэрхэн шийдэх вэ?
2. Төсөвт яаралтай тодотгол хийх үү?
3. Тодотгол хийж, зардал нэмэгдүүлж шийдвэл ирэх оны төсвийн алдагдал 3 их наяд төгрөгт хүрнэ, зөв үү?
4. МАН-ын ЗГ энэ асуудлаар ярилцсан уу?

55 people are talking about this

Монгол Улсын 2020 оны төсөвт тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой нэг ч төгрөг тусгаагүй. Цаашид төсөвт тодотгол ч хийхгүй гэдгийг Сангийн сайд мэдэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ