
Хавдар судлалын үндэсний төвийн захирал, гавьяат эмч Ж.Чинбүрэн өөрийн хүсэлтээр арванхоёрдугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Тэрээр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд гавьяат эмч цол хүртсэн юм.
Ж.Чинбүрэн эмчийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хийн өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна. Түүний ажлыг энэ сарын 1-нээс АШУҮИС-ийн Анагаах ухааны боловсрол судлал сувилахуйн эрдэмтдийн зөвлөлийн дарга АУ-ны доктор Н.Эрдэнэхүү хүлээж авчээ.
Сонгуулийн тухай хуулийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” хэмээн заасан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
I am a blogger and Seo Expert also Information of all Crack Software
Web Site Link
https://cracklicensekey.org/32bit-email-broadcaster-crack/