ШИНЭ ХУУЛЬ:30-60 насны эмэгтэйчүүд умайн хүзүү,хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд гурван жилд нэг удаа хамрагдана

2020-01-02

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг   УИХ-ын чуулганаар өнгөрсөн оны аравдугаар сарын 17-ний өдөр баталсан. Эдгээр хуулийн төслүүдийг дагалдуулж өргөн мэдүүлсэн Хорт хавдрыг эрт илрүүлэх хуулийн төслийг  мөн баталсан билээ. Манай улс жилд 4400 иргэнээ хорт хавдраар алддаг гэх харамсалтай баримт бий. Холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээг иргэдэд үзүүлснээр өвчлөл багасна гэж хууль санаачлагчид үзсэн.

Хуулийн төсөл 2020 оны  нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр иргэд элэг, уушги, зүрх, умайн хүзүү, ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэс гэх мэт долоон төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх шинжилгээ оношлогоог үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болсон.

Хуулийг  хэрэгжүүлэхэд эхний жилд шаардлагатай 30 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт суулгасан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ