
Он солигдох мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудын тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх тухай хэлсэн нь гэнэтийн бөгөөд гайхмаар мэдээ байв. Түүний энэ үгийг сонссон зарим хүмүүс тэтгэврийн зээлийг юу, юугүй тэглэчихсэн юм шиг баярлаж байгаа ч хэзээ, хэрхэн, яаж гээд олон асуулт ойлгомжгүй байна.
Тиймээс тэтгэврийн өр тэглэнэ гэх Ерөнхийлөгчийн амлалтад итгэж болохгүй таван шалтгааныг хүргэе.
- Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хэлсэн ч хэзээ ашиглаж эхлэх нь тодорхойгүй уг ордын асуудал шүүх дээр хоёр дахь жилтэйгээ золгож байна. 2018 оны арванхоёрдугаар сард Дундговь аймгийн Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тусгай ажиллагаа явуулан цуцалж байв.Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авилга хээл хахуулийн хэрэгт орооцолдсон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн Хятад удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдсаар байгаа юм. Хэрэв шүүх дээр асуудал шийдэгдээд төр эсвэл хувийн хэвшлийн хэн нэгэн авсан ч улсын баялаг ердөө л өр тэглэгдэхийн тулд зориулагдах уу.
Газрын хэвлий дэх баялаг Монголын ард түмний өмч гэж баялгийн шударга хуваарилалтын тухай ярьж Ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхэм Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордоор тэтгэврийн өрийг дарах нь жинхэнээсээ баялгийн шударга хуваарилалт байж чадах уу.
- Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдэж тэтгэврийн өрийг нэг удаа тэглэх шийдвэрт санал нэгдсэн байж болох ч улсын эдийн засгийг мэддэг субъект нь ҮАБЗ биш. Click To Tweet Өөрөөр хэлбэл, ҮАБЗ –д тэтгэврийн зээлийн өрийг тэглэх шийдвэр гаргах эрх байхгүй. Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүний дарангуйлалд орсон улс шиг ганц хүний үгээр бүх асуудал шийдэгдэхгүй. Click To Tweet
Энэ тухай хуульч О.Мөнхсайхан ингэж жиргэжээ. Тиймээс ҮАБЗ-ийн гаргасан гэх уг шийдвэр Цэцэд очиж мэдэхээр байна.
- Зах зээлийн харилцаанд өр тэглэх тухай асуудал байдаг л харилцаа. Донор байгууллагууд Монгол Улсын өрийг тэглэж болно. Гэхдээ хэн, хэрхэн,яаж ямар зорилгоор вэ гэдэг нь сонин. 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн дансны тоо 233.034 гэсэн статистик мэдээлэл байна. Ерөнхийлөгчийн хэлснээр нэг удаа ахмадуудын өрийг дарвал ийм хэмжээний мөнгө хэрэгтэй болох нь. Өөрөөр хэлбэл, иргэн Б-г ядуу амьдруулж, хамаг боломжийг хулгайлсныхаа төлөө эргээд сайн хүн болох гэж дүр эсгэж байгаа нь хэр зөв зүйтэй вэ. Ерөнхийлөгчийн тэтгэврийн өрийг тэглэх тухай асуудал нь яг л ийм өнгөөр харагдаж байна. Click To Tweet
Энэ талаар нийтлэлч Болушка ийм байр суурь илэрхийлжээ.
- Төсвийг хэрхэн зарцуулахыг Засгийн газар мэддэг. ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдлээ гэхэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр яагаад дуугарахгүй байна вэ. Монгол парламентын засаглалтай улс .
- Ерөнхийлөгчийн хэлсэн үг, амласан амлалтад орвол МАН амаараа шороо үмхэхээ мэдэж байгаа. Ерөнхийлөгч хэзээ ч МАН-ыг ялаасай гэж бодохгүй.Тиймээс “шинэ жилээр амласан амлалтыг нь биелүүлэхгүй байна” гэх мэтээр сонгуулиар МАН-ын эсрэг элдэв юм ярьж, сонгуулийг будилуулах санаа сэдсэн ч байх магадлалтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 cэтгэгдэлтэй
Энэ санаачлага яаж ийгээд биелэнээ. Харин олон улсын зоосны сан л саад хийвэл осолтой. Энэ шалтгаанаар бүтэхгүйд хүрсэн ч төрийн 3 удирдагчийн нэр төрд хор болохгүй. Зоосны сан саатуулсан юм чинь.
Олигархуудын эдийн засгийн луйврыг өршөөж болсон юм чинь ахмадуудын тэтгэвэрийн зээлийн өрийг өршөөхөд яадаг юм бэ? ! Эдийн засгийн сөрөг дагаврыг саармагжуулах, тэтгэвэрийн бусад хүмүүст тэнцвэржүүлэх аргыг бодож олж хэрэгжүүлж ч болно байх. Харин ОУВС-гийн саадад л автаж болохгүй.
МАНАН-ГИЙНХАНД САЙХАН ШАЛТАГ ГАРЧ ИРЛЭЭ ДЭЭ.ГЭХДЭЭ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН ХУЛГАЙЧУУД ТЭДНИЙ БӨГС БААСЫГ ДОЛООГЧИД ИНГЭЖ БИЧЛЭЭ ГЭЭД ЗОГСОХГҮЙ ХАРИН Ч БИЕЛЭГДЭХ БОЛНО.АРД ТҮМЭН ХИР ХҮЧТЭЙГ БӨГС БААС ДОЛООГЧ ТА МУУСАЙНУУД СҮҮЛДЭЭ ХАРАМСАХ БОЛНО ДОО.ИНГЭЖ БИЧИЖ ДАЙРСНЫ ЧИНЬ ТӨЛӨӨ ЧАМАЙГ ГЭР БҮЛТЭЙ ЧИНЬ НУХЧИН ААВЫН ХҮҮ ЗАХААС АВААД БИЙ ШҮҮ.ДААГАНААС УНАЖ ҮХДЭГГҮЙ ДАРАВГАРААСАА БОЛЖ ҮХЭВ ДЭЭ.ДАРАВГАР АМНААСАА БОЛЖ ОЛОН НОВШНУУД ТАМЛАГДАН АЛУУЛЖ БАЙСАН ТҮҮХИЙГ СУДЛААД ҮЗЭЭРЭЙ.АМАА МЭДЭЭРЭЙ.