Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг боллоо

2020-01-02

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос  2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн. Энэ дагуу 2018 оны уг шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байна.

Ингэснээр нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 60 900 төгрөг болж байгаа аж.

Хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээ 2019 оны байдлаар  320 мянган төгрөг байсан бөгөөд НДШ-ийн доод хэмжээ 43 мянга 200 төгрөг байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ