
Нэгдүгээр сарын 1-ний шөнө Баянгол дүүрэгт байрны гадаа зогсоолд тавьсан дөрвөн автомашин шатсан хэрэг гарчээ.
Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр Баянгол дүүргийн гуравдугаар хороо, 54 дүгээр байрны дэргэд иргэн Б-гийн Тоёота приус 20 загварын суудлын автомашин, Ч-гийн Тоёота приус 30 загварын суудлын автомашин, М-ийн Тоёота коровон загварын суудлын автомашин, Д-гийн Санта Ри загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 05:03 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 05:08 цагт очиж, ажиллаж унтраасан байна. Галын шалтгааныг шалгаж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй