Domino’s Pizza Group-ын санхүү эрхэлсэн захирал амралтаараа живж нас баржээ

Дэлхийн хамгийн том Америк пиццаны сүлжээ Domino’s Pizza Groupийн санхүүгийн захирал, ТУЗ-ийн гишүүн Дэвид Бауэрнфинд таалал төгсжээ.

Домино Пицца Группын хэвлэлийн алба Британийн компанийн санхүүгийн захирал ослын улмаас нас барсан тухай мэдээлжээ.

Британийн “Daily Mirror” сонинд бичсэнээр 12-р сарын 19-ний өдөр Дэвид Бауэрнфинд гэр бүлийнхээ хамт Маврикийд амарч, Белле Маре тансаг зочид буудалд буужээ. 12-р сарын 26-ны пүрэв гарагт зочид буудлын ойролцоо байрлах лагунаас 51 настай топ менежерийн цогцос олдсон байна. Урьдчилсан мэдээгээр Бауэрнфинд сонирхогчдын усанд шумбаж байхдаа амьсгал нь боогдож нас баржээ.

Америкийн Домино пиццаны сүлжээ нь хэдэн жилийн турш дэлхийн хамгийн том пиццаны сүлжээ байсаар байгаа юм. 2018 оны мэдээнд дурдсанаар Domino’s Pizza-ны дэлхийн борлуулалт 15.8 тэрбум доллар болжээ Domino’s-ын хамгийн ойрын өрсөлдөгч болох “Pizza Hut”-ийн борлуулалт 2018 онд 12.2 тэрбум доллар болжээ 2017 онд Domino’s Pizza-ын хамгийн том пиццаны газрууд пицца борлуулалтаараа дэлхийд нэгдүгээр байрт жагсчээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ