
Дуучин Б.Амархүү гэгч мансууруулах бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалж байсан хэмээх хэргээр өнгөрсөн 9 дүгээр сард баривчлагдсан. Түүнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёр жил хорих ял оноосон бол нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж түүнийг батлан даалтад гаргаад буй.
Б.Амархүү өнгөрсөн долоо хоногт буюу 12 дугаар сарын 27-нд “Экстра онлайн ярилцлага”-нд өөрийн хүсэлтээр орохдоо Монголын ард түмнээс уучлалт гуйсан. Гэвч түүний уучлалтаар ард түмэн яах ч билээ.
Өөрийг нь шүүмжилж, өмөөрч байсан хүмүүст баярласан, гомдоогүй юм байх. Ингээд л Б.Амархүүг уучилна гэж юу байхав дээ. Хүүхэд, залуус дууг нь сонсож, зарим нь даган дууриадаг иймэрхүү нөхдүүд хариуцлага гэдгийг юу гэж ойлгодог юм. Дэлхий нийтээрээ цагаан тахал гэгддэг хар тамхины хэрэглээ иймэрхүү мянга мянган Б.Амархүүгээр дамжин тархаж байна.
Тиймээс ч хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт дэлхий даяараа дайн зарлаж, олон улс орнууд ялын дээд хэмжээ оноодог. Гэтэл манайд од, одонцорууд нь хэрэглээд ял зэм бараг хүлээдэггүй нь залуусыг буруу тийш түлхэхэд нэмэр болсоор буй.
Монголд хар тамхины хэрэглээ ихэслээ, хэрэгт холбогдсон хүмүүс олширлоо л гээд байдаг. Үнэндээ бол Б.Амархүү болоод түүний ах нар болох Дээгий ч юмуу, Хип хопынхан тэр бүхний тэргүүнд л зогсож байгаа нь худлаа биш. Тиймээс Б.Амархүүг ард түмэн уучлахгүй.
“Эрүүл Монголын төлөө хөдөлгөөн”-д нэгдэх юм гэнэ, тэгэг л дээ. Тэглээ гээд манай тэр ёстой мундаг бидний төлөө гээд чамайг уучиллаа гэх юмуу хаашаа юм. Харин мартаж магадгүй гэхлээ хэсэг хугацаа, магадгүй асар урт хугацааны дараа л мартах байх даа. “Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэдэг. Тэгэхээр уучлал хүсч байгаа бол түүнийгээ биетээр харуулахаас, үглэж, уйлж дуулаад уучлагдана гэж бүү горьд.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
Яг үнэн. Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ
Самбаа гэгч ээ манайд уучлаарай гэдэг үгийг хэлж, хэвшиж сураагүй ш дээ. Тэгээд ч заавал Амархүүгээс үлгэр жишээ авч байж сайн хүн болно гэдэг бодол чинь богино байна. Гэр бүл ,эцэг эх ,ахан дүүс нь өөрсдөө зөв хүн болж төлөвшихөөр хүүхдүүд нь дуурайдаг юм. Ёстой уучлал гуйгаад зогсож баймаар та бидний татварын мөнгөнөөс хулгай хийгээд тансаглаж байгаа хүмүүс өчнөөн байна. Тэднийг уучлахгүй гээд тэмцээч. Энэ хүүг ялладаг нь чи биш.