
Монгол хүүхдүүд жилд гарын арван хурууны тоогоор ууттай бэлэг авдаг. Ууттай бэлгэнд Монголд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн, эсвэл амттанаас өөр ямар нэг хэрэгтэй зүйл байх нь тун ховор. Манай улсад зарагддаг ууттай бэлгэнд нэг жүүс, нэг жигнэмэг буюу пичень, гурван төрлийн чихэр, нэг шоколад гэсэн зургаан төрлийн бүтээгдэхүүн багтдаг гэж МХЕГ-аас мэдээлжээ Click To Tweet Энэ зургаагийн 1-2 нь л Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн байдаг. Тэгвэл шинэ жилийн баяр тохиодог арванхоёрдугаар сард хаанаас, хэдэн төгрөгийн чихэр, пичень, ундаа манай улсад импортоор орж ирдгийг нарийвчилж харъя.
Энэ арванхоёрдугаар сард:
- 1163.2 мянган ам.долларын үнийн дүн бүхий чихэр,
- 3688.7 мянган ам.долларын үнийн дүн бүхий пичень, гурилан амттангууд,
- 578.3 мянган ам.долларын үнийн дүнтэй ундаа орж иржээ.
Манайд импортоор орж ирдэг чихэр,пичень,ундааны дийлэнх нь Орос, Украйн,Хятадаас орж ирдэг. Click To TweetДэлгэрэнгүйг доорх графикаас харна уу.
Хүүхдүүддээ гаднаас орж ирсэн сахар идүүлсээр байх уу?
Эцэг, эх, албан газрууд хүүхдүүдэд өгөх бэлгэндээ:
- Монголд үйлдвэрлэгдсэн, харьцангуй бага чихрийн агууламжтай бэлэг сонгож үндэсний үйлдвэрлэлээ дэмжих
- 0 сахарын агууламжтай, оюуны хөрөнгө оруулалт болох төрөл бүрийн тоглоом, наадгай, IQ болоод EQ-г нь зэрэг хөгжүүлэх ном,томхимлыг сонгох боломж бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй