
Энэтхэгт кобра могойг үнсэх гээд түүнд хазуулжээ. Энэ явдлыг YouTube нийтэлжээ.
Энэ явдал 12-р сарын 22-нд Карнатака мужийн Бхадравати хотод болжээ. Нутгийн оршин суугчид могой байгааг анзаарч, нутгийн могой баригчийг түүнийг барихыг хүсчээ. Тэрбээр хүсэлтийг хялбархан биелүүлсэн боловч мөлхөгчийг нэн даруй саармагжуулахын оронд цугласан олныг гайхшруулахын тулд түүнтэй хамт тоглож эхэлсэн гэж Newsflare бичжээ.
Могойг барьсан хүн могойг үнсэхээр шийдэн аажуухан ойртож эхлэжээ. Гэвч кобра уурлаж түүнийг хазаж орхижээ. Тэр хүн харин сандарсангүй, мөлхөгчийг тайвнаар уутанд хийж, ой руу аваачиж суллаад эмнэлэгт хандсан байна.
Гэрчүүдийн нэгний ярьснаар Интернетэд түгээмэл хэрэглэгддэг нэг залийг могой дээр давтахыг хүссэн ч кобраг араас нь үнсэх хэрэгтэй гэдгийг анхаарч үзээгүй бөгөөд үүнийхээ төлөөсийг л хүртжээ.
Могойн асуудлаарх Энэтхэг мэргэжилтэн Субхенд Маллик хэлэхдээ тус улсын олон мужуудад могойтой холбоотой заль мэхийг хориглодог. Нэмж дурдахад, шинжээч могойг барих бариул болон могойн зан ааштай холбоотой олон алдаа байгааг анзаарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй