
ШИНЭН болон Хилийн чанд дахь монголчуудын зөвлөл, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн холбоо, “Цахим өртөө” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийж, сонгуулийн хуульд хэсэгчлэн хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүслээ. Тэд гадаадад байгаа иргэдийг сонгуульд санал өгүүлэхгүй байх нь хүний үндсэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан үйлдэл гэв. Тиймээс энэ асуудлаао Ерөнхийлөгч болоод Сонгуулийн ерөнхий хороонд хандахаа илэрхийллээ.
Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Ерөнхийлөгч Сонгуулийн хуульд хориг тавихгүй” гэдгийг илэрхийлсэн.
Өнөөдрийн байдлаар манай улсын 220 гаруй мянган иргэн 41 улсад ажиллаж, суралцаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй