
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Сири, Ираны эрх баригчдад хандан Идлиб мужид олон мянган энгийн иргэдийн амь үрэгдэхийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг шаардлаа.
“Орос, Сири, Иран аль хэдийнээ Идлиб мужийн олон мянган энгийн ард иргэдийг хөнөөгөөд эхэлсэн эсвэл алан хядах гэж байна. Үүнийг битгий хий! Турк улс энэхүү аллагыг зогсоохын тулд шаргуу ажиллаж байна” гэж тэр твиттерт бичжээ.
Анкара өмнө нь Москвад Орос, Туркийн албаны хүмүүсийн уулзалтын үеэр Орос улс Сирийн Идлиб дэх “дайралт”-аа зогсоохоо амласан гэж мэдэгдсэн.
Мягмар гарагт Сирийн засгийн газрын цэргийн хүчнийхэн Идлибийн өмнөд хэсэгт байрлах 300 квадрат км-ийг газрыг террористуудаас чөлөөлжээ. Үүний зэрэгцээ Сирийн цэргүүд террористуудтай хэлэлцээр хийж байгаа боловч суурин газраа сайн дураараа орхихоос татгалзаж байгаа гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй