“Алибаба” Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн үнэтэй компани болжээ

-“Alibaba группийн цахим худалдааны хөрөнгө оруулалт 500 тэрбум доллараас давжээ

Энэ жил Хятадын интернэт худалдааны аварга компанийн зах зээлийн үнэлгээ 60% -иар өсч 570 тэрбум долларт хүрсэн аж.

Ийнхүү “Алибаба” нь Хятадын “Tencent” интернэт холдингийг гүйцэн түрүүлж, түүхэндээ анх удаа Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн үнэтэй компани болов.

Дэлхийн чансаанд “Alipay” төлбөрийн систем, “AliExpress”, “Taobao” онлайн платформ эзэмшдэг компани долоод оржээ. Тэргүүлэгч нь газрын тосны Сауди Арамко (1.8 их наяд доллар) юм. “Алибаба” нь мөн “Apple”, “Microsoft”, “Alphabet”, “Amazon”, “Facebook”-ийг түрүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ