Левандовски 2019 оны мэргэн буучаар тодорч Роналду шилдэг тавд багтсангүй

“Marca” 2019 оны мэргэн буучдын жагсаалтыг гаргажээ. Германы “Бавари” ба Польшийн шигшээ багийн довтлогч Роберт Левандовски 54 гоолоор жагсаалтыг тэргүүлжээ. Эхний тавд Лионель Месси (Барселона / Аргентин) – 50, Килиан Мбаппе (ПСЖ / Франц) – 44, Рахим Стерлинг (Манчестер Сити / Англи) – 41, Эран Захави (Гуанжоу Фули / Израиль) – 40. Ингэхдээ клубын болон олон улсын түвшинд оруулсан гоолыг харгалзан үзсэн байна.

Харин “Ювентус” болон Португалийн довтлогч Криштиану Роналду 39 гоолтой (клубын төлөө 25, Португалийн шигшээ багийн хувьд 14) дөнгөж зургаад бичигджээ. Энэ бол түүний хувьд сүүлийн арван жилийн хамгийн доод үзүүлэлт юм

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ