
“Эко Алтан Заамар” компани нэрээ өөрчилж “Бүргэд Майнинг” ХХК болжээ. Энэ тухай зараа “Өнөөдөр” сонины өчигдрийн буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн дугаарт нийтлүүлсэн байна.
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко алтан заамар” ХХК нь аюулгүй ажиллагааг хангаагүй улмаас өнгөрсөн онд дөрвөн хүн амиа алдсан бөгөөд байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг нь үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхээр болсон талаараа мэдээлж байсан юм.
Түүнчлэн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сард мэдээлэл хийхдээ тус компанитай хатуу хариуцлага тооцох тухай мэдэгдсэн. “Баян” Базараа гэгчийн компани ийнхүү нэрэээ сольчихдог юм байж. Арай үйл ажиллагаа нь өөрчлөгдсөн үү гэдэг л сонирхолтой байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй