• Энэ онд АНУ-д буудлагын хэргээс болж 14800 хүн амиа алджээ

    2019 он улиран одох гэж байна Энэ онд Америкийн ард түмний хувьд хүчирхийлэл, цуст аллага хирээс хэтэрчээ. Энэ онд Америкт 4-өөс дээш хүн амь насаа алдсан буудлагын хэрэг 400 гаруй удаа гарсан нь сүүлийн 5 жилийн хамгийн их нь байжээ.

    Мөн үүний зэрэгцээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь буудлагын хэргийн чухал шалтгаан хэвээр байгаа аж. Ашгийн бус байгууллага болох Америкийн буу зэвсэг, хүчирхийллийн хэргийн архивын газрын бүртгэлээр 12-р сарын 24-ны байдлаар АНУ-д наад зах нь 4 хүн амь насаа алдсан буудлагын хэрэг 405 удаа гарчээ.

    Мөн амиа хорлосныг тооцохгүйгээр буудлагын хэргээс болж 14800 хүн амь насаа алдаж, 28 мянган хүн шархаджээ.

    Буудлага, хүчирхийллийн хэрэг Америкийн “толгойны өвчин” болж, энэ асуудлаарх маргаан жилийн турш үргэлжиллээ. Америкийн улс төр, нийгэм дэх бууны хяналтын тухай маргаан улам гүнзгийрч байгааг ойрын хугацаанд шийдэх боломжгүй гэж судлаачид үзэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ