
Америкийн “New England анагаах ухааны сэтгүүл”-ийн 25-ны дугаарт нийтлэгдсэн өгүүлэлд, мацаг бодисын солилцоог түргэтгэж, эрүүл мэндийг тэтгэдэг гэжээ.
Мацаг эрүүл мэндэд ашигтай байгаа нь бодисын солилцоо өөрчлөгдсөнтэй холбоотой. Бодисын солилцоо өөрчлөгдөх гэдэг хүмүүс эрт цагт хүнсний хомсдолд орох үед тэдний дасан зохицох арга байсан байна. Эсүүд чихрээс авдаг энергийн нөөцөө дуусгасны дараа бодисын удаан солилцоогоор өөхнөөс энерги авч эхэлдэг. Энэхүү бодисын солилцоо цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгаж, стрессийн эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэн, үрэвслийг намжаадаг хэмээн судлаачид үзсэн байна.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдрэл судлаач Марк Маттсон мацаг эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай судалгааг олон жил хийсэн эрдэмтэн юм. Тэрээр: Мацаг барих нь цусны даралт, цусны өөхийг бууруулахад ашигтайг судалгаа харуулсан. Мацаг барих нь таргалалт, чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулах, тархины эрүүл мэндэд тустайг маш олон судалгааны үр дүн харуулсан гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй