
Оросын хамгийн их сэтгэлээр унасан хүмүүстэй хотуудын үнэлгээг оршин суугчдаас өөрсдөөс нь асууснаар авч үзжээ. 2019 оны 12-р сард Zoom Market судалгааны байгууллагын мэргэжилтнүүдээс тус улсын 25 хотод судалгаа явуулжээ.
Судалгааг “Та ихэвчлэн сэтгэл дундуур байдаг уу?”, “Та амьдралд дуртай юу?”, “Та сэтгэл хангалуун байна уу?”, “Та өөрийгөө сэтгэлээр унасан хүн гэж бодож байна уу?” гэсэн дөрвөн асуултын хариулт дээр үндэслэн гаргажээ. Энэхүү рейтингийг Норильск тэргүүлж байна – дэлхийн хамгийн хойд талын хот, 150 мянга гаруй хүн амтай. Пермь хамгийн их сэтгэлээр унасан хүмүүстэй хотуудын дунд хоёрдугаарт, Саратов гуравт жагсжээ. Цаашид буурах дарааллаар Челябинск, Омск, Брянск, Череповец, Екатеринбург, Уфа. Санкт-Петербург 10-т, Москва – 18-т жагсжээ.
Дулаан бүс нутгийн оршин суугчид хамгийн бага депресстэй байдаг аж. Астрахань, Краснодар, Сочи и Симферополь.нь 25 хотын жагсаалтын хамгийн сүүлд оржээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй