Эрдэнэсийн санд археологийн хосгүй үнэт олдворыг шилжүүлэн авчээ

Монголбанкин дахь Эрдэнэсийн санд археологийн хосгүй үнэт олдворыг шилжүүлэн авсан байна. Улаанбаатарын Их сургуулийн археологичид 2001-2011, 2019 оны малтлага судалгаагаараа Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь “Гол мод-II”-ын Хүннүгийн 1, 10, 189-р язгууртны булшнаас Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн алт, мөнгө, хаш эдлэл, эртний Ромын шилэн аяга, хүрэл эдлэлүүдийг олж илрүүлснийг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн авч, үзмэрийн танхимд байршуулаад байна.

Энэхүү “Гол мод-II” Хүннүгийн язгууртны бүлэг булшны зарим олдворыг АНУ-ын археологийн хүрээлэнгийн “Археологи” сэтгүүлээс “2019 оны дэлхийн шилдэг 10 олдвор”-ын нэг хэмээн зарлаад байгаа юм.

Эрдэнэсийн сан дахь эдгээр үзмэрийг иргэд үзэх нь нээлттэй бөгөөд үзэх хүсэлтээ Монголбанканд гаргаж, бүртгүүлэх боломжтой.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ