2020 онд аялж, жуулчлах хамгийн сайн газруудыг нэрлэжээ

Аялал жуулчлалын Travel and Leisure  сайтаас аялал жуулчлалын чиглэлээр 2020 онд очих ёстой газруудын жагсаалтыг гаргажээ. Энд 50 чиглэл багтжээ.

Мэргэжилтнүүд нэгдүгээр байрыг Этиоп улсын нийслэл Аддис Абеба хотод өгчээ. Жуулчдыг олон жилийн турш эзэн хаадын байрлаж байсан өнөөдөр Ерөнхий сайд Аби Ахмед Алигийн байрладаг Менелик ордонд зочлохыг урьж байна. Мөн Этиопын зураач Зомагийн нэрэмжит орчин үеийн урлагийн төвийг үзэх боломжтой. Дотор нь Африкийн орчин үеийн урлагийн үзэсгэлэн, байгаль орчны төслүүдийн үзэсгэлэн байрладаг байна.  Хотын нисэх онгоцны буудлын даац гурав дахин нэмэгдсэн гэж мэдээлжээ.

Хоёрдугаарт Перугийн эртний Арекипа хот оржээ. 2000 онд байгуулагдсан түүхэн төв нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон юм. Энд жуулчид бароккогийн сийлбэрээрээ алдартай Гэгээн Августины сүмийн хажуу байрлах зочдын байшинд амьдрах боломжтой болжээ.

Гуравдугаар байрт гудамжны уран бүтээлчид, хөгжимчид амьдардаг Хойд Каролина мужийн Ашевилл хот орсон байна. 9-р сард мастерууд, йогичид, амьд хөгжмийн концерт бүхий “Чау-чау” бүтээлч хоолны өдөрлөг болно.

Эхний аравт мөн Австри Мексикийн хойд муж болох Хойд Калифорниа, Барбадос, Бээжин, Хавай, Ботсвана, Бостон багтжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ