Путин: Эдийн засгийн өсөлтийн хурдыг сайжруулах шаардлагатай байна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин “Оросын эдийн засгийн өсөлтийн хурдыг сайжруулах шаардлага хэвээр байна” гэж мэдэгдлээ.  

Кремлийн сайтад мэдээлснээр, Путин өчигдөр Москва хотноо Оросын засгийн газрын гишүүдтэй хийсэн уулзалтан дээр хэлэхдээ “Оросын эдийн засгийн өсөлтийн хурдыг сайжруулах, засгийн газар эдийн засгийн өсөлтийн хурдыг нэмэгдүүлж, эдийн засгийн бүтцийг оновчтой болгох, эдийн засгийн чанарыг сайжруулахын тулд хичээн ажиллах шаардлагатай байна” гэжээ.

Путин “Энэ он гарснаас хойш, Оросын дэд бүтцийн бүтээн байгуулалтад ахиц гарч, олон том дэд бүтцийн төсөл хэрэгжиж байна. Оршин суугчдын амьдралыг сайжруулж, ард иргэдийн орлогын түвшинг дээшлүүлэхийн тулд хичээн ажиллах нь Оросын өнөөгийн тэргүүлэх үүрэг хариуцлага юм” гэсэн аж.

12-р сарын 19-нд, жил тутам хийдэг хэвлэлийн бага хурлын үеэр Путин Оросын эдийн засагт тулгарч буй бэрхшээлийн талаар ярихдаа “Сүүлийн жилүүдэд Оросын иргэдийн бодит орлого буурч байгаа нь бидний өнөөгийн зохицуулах ёстой тулгамдсан асуудлын нэг юм. Энэ асуудал хөдөлмөрийн бүтээмж, ДНБ-ий үндэс суурийг сайжруулсан нөхцөлд шийдэгдэх ёстой” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ