Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шүүнэ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан АТГ-аас он дамнуулан шалгаж эхэлсэн.

Н.Золжаргалыг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм.

Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн хэргийг хойшлуулах шийдвэр гаргаад байсан.

Шүүх хуралд шүүгчээр Л.Галбадар, улсын яллагчаар Б.Мөнхбат, Ц.Сүхбат нар оролцсон бол шүүгдэгч Н.Золжаргал өөрийн өмгөөлөгчийн хамт оролцож буй.

Хурал өглөөний 10:00 цагт эхэлж, 13:00 цагийн орчимд завсарласан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүндэтгэх шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, арванхоёрдугаар сарын 26-ны 10:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэ юмн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ