
Лондонгийн “Арсенал” клубын хагас хамгаалагч Месут Озил дэлхийн өнцөг булан бүрт хагалгаанд ороход нь тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд зориулж байгаа хандивынхаа талаар ярьжээ. Энэ тухай 31 настай хөлбөмбөгчин өөрийн “инстаграм” хуудаснаа бичжээ.
“219 хүүхдэд хагалгаа аль хэдийн хийгдсэн, гэхдээ маш их хийх хэрэгтэй!” 2019 оны 6-р сард хуримаа хийхээсээ өмнө эхнэр бид хоёр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд шаардлагатай 1000 чухал хагалгааны зардлыг нөхөж өгөх болно гэдгээ мэдэгдсэн.
Хуримын зочдоор ирсэн бүх хүмүүс, энэхүү төсөлд хандив өгсөн фанатууд мөн үүнд оролцож буй олон улсын гайхалтай эмнэлгийн багуудад баярлалаа.
Энэ бол дөнгөж эхлэл юм! 2020 оныг тэсэн ядан хүлээж, тусламж хэрэгтэй олон зуун хүүхдүүдэд хамтдаа тусалъя” гээд Озил гарын үсэг зуржээ.
Энэ улиралд Озил клубын түвшинд явагдсан бүх 11 тоглолтонд тоглож гоолын 2 дамжуулалт өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй