
Хэт чанга донгоддогоос болж шүүхэд шалгуулж байсан Францын азарган тахиа Моррисон олны анхаарлыг татаж байна. Шүүх байгууллага Моррисоныг үргэлжлэн донгодож болно гэсэн шийдвэр гаргаж, хөршүүдээс нь дахин ийм гомдол хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ.
Чехийн Прага хотын амьтны хүрээлэнгийн “од” Ричард, жүжиглэх чадвараар гоц тэрээр жуулчдыг хэзээ ч гонсойлгож байсангүй. Зэрлэг амьтдын зурагчин Люси Степникова алдарт одыг эргэж очтол цаадах нь түүнд “жуумалзах”-ыг жинхэнэ утгаар нь зааж өгчээ.
Хүн, амьтны эв зохицол гэж энэ дээ. 82 настай эмээ Дафне Невилл халиутай 40 жил хамт амьдарчээ. Халиу нь бүр хоол хийж аяга угаахад нь ч тусалдаг гэнэ шүү. Эмээ 1980 онд анх нэг халиуг аварч байжээ. Одоо тэрээр хашаандаа халиу тэжээх бөгөөд заримдаа тэднийгээ орон дээрээ амраадаг гэх. Түүний тэжээсэн 10 дахь халиу болох энэ жаахан амьтан мөрөн дээр нь суух дуртай хэмээн эмээ тайлбарлав.
Сармагчин ер нь бод бидэнтэй хамгийн “ойр” амьтан. Хятадын Чүнчин хотын амьтны хүрээлэнгийн хүн сармагчин асрагч нарынхаа хувцас угаахыг хараад их л дурлах тул асрагчид түүнийг ийн “ажилд авчээ”. Зөвхөн хувцас угаагаад зогсохгүй, үс гэзгээ угаахыг ч тэд асрагч нараасаа сайн сурсан гэх.
Швейцарийн нүдээ анин наманчилж буй хөөрхөн амьтан халиу хоолоо хүлээж буй нь энэ аж.
Их Британийн Тонтонд, тортой талх олсон цахлай торыг их л сурамгай цоолж хооллоно.
Кени улсын Масай Марад эмэгчин арслан яст мэлхийг амандаа үмхэн тоглож байна. Аз болоход яст мэлхийн хуяг хагаралгүй тэсжээ. Их Британийн зэрлэг амьтдын зурагчин Пол Голдштейн зургийнхаа тухай хэлэхдээ: Яст мэлхий арслангийн амнаас аюулгүй мултарч чадсан ч хуягт нь соёоны ором гарсан гэжээ.
ОХУ-ын Камчатка дахь Сахалин нуурыг хүрэн баавгайн диваажин гэлцдэг. Зураглаачдын дуранд өртсөн 9 сартай эрэгчин бамбарууш чулуу налан суугаад пооз аван зургаа даруулжээ.
Зурагчин Кейт Каммингс Америкийн Калифорни мужийн Монтеррей буланд хамгийн сонирхолтой гэж үзсэн энэ зургаа даржээ. Усны халиу хумс агнан хооллож байтал урилгагүй зочин хоолон дээр нь бууж, ширүүн тэмцээн болсны эцэст ан нь цахлайн олз болжээ.
Шведийн гэрэл зурагчин Даниел Розенгрен Танзани улсын Серенгети үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн гүегтэйгээ нарлаж буй эмэгчин арслантай таарчээ. Тэд гэрэл зурагчныг “гөлийж” анхааруулга өгчээ.
Эвшээж буй ууль, толгой нь зүрхэн хэлбэртэй болжээ.
Америкийн Ноксвилл амьтны хүрээлэнгийн Банту хэмээх эрэгчин хүн сармагчин Үбүнтү нэрт хүүгээ арай л дэндүү “эрхлүүлжээ”. Эрх хүүхэд толгойд гарна гэдэг ч үнэн шүү. Хар даа тэр.
Японы Хоккайдогийн рашаан сувилалд байгаа сармагчингууд.
Алив хайр аа, далайн хөвөөгөөр хөтлөлцөөд жаахан алхъя л даа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Зургууд нь харагдахгүй байна аа. Зургаа оруулаач