Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Б.Баярсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Хил хамгаалах ерөнхий газрын дарга генерал Ц.Сэргэлэн нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хуульд заасны дагуу сонгуульд нэр дэвших эрхмүүд төрийн алба хашиж байгаа бол сонгуулийн жил эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байх ёстой гэсэн заалт бий.

Б.Баярсайханы хувьд 2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байгаа бол Ц.Сэргэлэн генерал Дорнод аймагт хүч сорих бодолтой байгаа гэлцэнэ.

Байгал орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн хувьд сонгуульд нэр дэвшихээс илүү гадагшаа элчин сайдаар томилогдох тохироо хийсэн байх гэх.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Би Баярсайхан эгчийг сайн мэднэ. Хувьдаа л нийгмийн зүнгэлтэн гэж боддог. Хамт олондоо үлгэр дууриалал байсан хүнийг ойлгохгүй байна. Улс төр гэдэг хийе бүтээе гэсэн хүндээ хатуу хандах юмдаа…

  • хэл амтай хараалтай мөнгөнд нүдээ ч өгөхөөс буцахгүй авгай баярсайхан хаа ч явсан өмхий баасаа тарааж явах юм даа….

Холбоотой мэдээ