Салхитын мөнгөний ордын 5 жил цэвэршүүлэх мөнгөөр валютын нөөцийг 500 сая ам.доллараар нэмэгдүүлнэ

“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Силвер Ресурс” компаниуд болон Монголбанкны хооронд Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр байгуулж, Салхитын мөнгөний ордоос олборлож, цэвэршүүлсэн мөнгөний дээжийг Эрдэнэсийн санд тушаалаа. 

Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордоос 500 сая ам.долларын нөөц бүрдүүлэх хэмжээний цэвэр мөнгө олборлон цэвэршүүлж, Монголбанкны Эрдэнэсийн санд тушаах ажээ.

Гэрээ зурах ёслолд хүрэлцэн ирсэн УИХ-ын дарга Г.Занданшатар түүхэн үйл явдал болж байгааг онцлоод “Сая батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ийнхүү бодит амьдрал дээр хэрэгжиж эхэлж, хэдхэн гэр бүлийн хууль бус үйл ажиллагаагаар ашиглагдаж байсан Салхитын мөнгөний ордын баялгийг Монголын Улсын валютын нөөцийг зузаатгаж, ард түмэнд тэгш хүртээх түүхэн боломж олдож байна. Цаашлаад  “Эрдэнэс Силвер Ресурс” компани болон Монголбанк гэрээ байгуулснаар уг гэрээг барьцаалан алт, мөнгөний бонд гаргах, Хөгжлийн банк бонд гаргах, түүгээрээ томоохон төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх зэргээр баялгийн сангийн менежментийн томоохон ажлууд эндээс урган гарна” хэмээлээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ