• МАХН Сонгуулийн хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүслээ

    МАХН-аас УИХ-ын Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уг хуульд хориг тавихыг хүсэхийн зэрэгцээ эрх баригчдаас гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ. 

    Энэ тухай МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга  “Бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Сонгуулийн хуульд бүхэлд нь болон холбогдох заалтад хориг тавих хүсэлт гаргалаа. Биднийг зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнийг нэр дэвших эрхгүй болсонтой холбоотойгоор уг шаардлагыг хүргүүлж байна гэж бүү бодоорой. Сонгуулийн хууль Эрүүгийн хуулиас давж, хүнийг насан туршид нь яллах болчихоод байна. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол энэ асуудал дээр төрийн тэргүүн ч гэсэн үгсэн хуйвалдсан гэдэг дүгнэлтэд хүрнэ. Дараагийн асуудал бол Үндсэн хуулийн цэц. Мөн бид НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана” гэлээ.

    Энэхүү шаардлагад “Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сонгох эрхийг хангаж, 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас багагүй байх өөрчлөлт оруулах, Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг өөрчлөх, Сонгуулийн зардлыг улсын төсвөөс хариуцан, нам эвсэлд тэнцүү хуваарилна гэдэг зарчмыг хуульд тусгах”-ыг тус тус шаарджээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ