Колумби Венесуэлийн армийн эсрэг дайралтад оролцоогүй гэж мэдэгдэв

Колумбын Гадаад хэргийн яам Венесуэлийн Боливарын Бүгд Найрамдах улсын цэрэг рүү дайрахад Богота оролцсон гэх буруутгасныг үгүйсгэв.

“Гадаад хэргийн яам нь Колумбын засгийн газрын нэрийн өмнөөс Венесуэлийн Боливар мужид өнгөрсөн ням гаригт цэргийн халдлагад оролцсон байж болзошгүй хэмээн Колумбын засгийн газрыг хардсан Николас Мадурогийн хууль бус дэглэмийн үндэслэлгүй, хор хөнөөлтэй мэдэгдлийг эрс үгүйсгэж байна” гэж яамны мэдэгдэлд дурджээ.

Тэд Каракас “дотоод бэрхшээлээсээ анхаарлыг сарниулахын тулд” гадаад дайснуудыг зохион бүтээдэг” гэж нэмж талйарлажээ.

Өмнө нь Венесуэлд цэргийн анги руу сөрөг хүчин халдсан тухай мэдээлсэн.

Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреас халдлагад Перугийн эрх баригчид оролцсоныг үгүйсгэхгүй бөгөөд халдагчид Венесуэлд Колумбаар дамжин орж, мөн Бразил дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ