Бразилийн ерөнхийлөгч Болсонару ухаан алдан унаж эмнэлэгт хүргэгджээ

Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару оршин суугаа газрынхаа угаалгын өрөөнд ухаан алдаж унасныхаа дараа цэргийн эмнэлэгт хүргэгджээ.

Энэ тухай Folha de São Paolo мэдээллээ.

“Албан бус мэдээллээр ерөнхийлөгч Алворадын ордны угаалгын өрөөнд унасан” гэж бичжээ.

Ерөнхийлөгчийн гавлын томографийн шинжилгээнд ямар нэгэн өөрчлөлт гараагүй болохыг тэмдэглэсэн боловч Болсонару 6-12 цагийн турш эмчийн хяналтанд байсан аж.

Арванхоёрдугаар сарын 12-нд Жаир Болсонару арьсны хорт хавдараар өвдсөн байж магадгүйг үгүйсгэхгүй гэж мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хүн  ийм  л өчүүхэн  ухаант ,амьтан шүү.  Тэгээд  л  ,өнгө  ,мөнгөний ,албан  ,тушаалын  ,төлөө ,үхдэг.   Сонгууль  ,бол албан  ,тушаалын  ,горьдлого.

Холбоотой мэдээ