Forbes сүүлийн арван жилийн хамгийн амжилттай яваа тэрбумтнуудыг нэрлэлээ

Forbes сэтгүүл арван жилийн хамгийн амжилттай яваа тэрбумтануудын жагсаалтыг гаргажээ. Үнэлгээг Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос тэргүүлсэн байна.

Шилдэг 10 тэрбумтан:

  1. Amazon компанийг үндэслэгч Жефф Безос (түүний хөрөнгө 2010 оноос 2019 он хүртэл 97.4 тэрбум доллараар өссөн);
  2. Диор, Луис Вьюттоны эзэн Бернард Арнаут (+ 80,2 тэрбум доллар);
  3. Facebook-ийг үндэслэгч Марк Зукерберг (+ 68 тэрбум доллар);
  4. Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтс (+ 54.6 тэрбум доллар);
  5. Inditex компанийг бүтээгч Амансио Ортега (+ 49.9 тэрбум доллар);
  6. Google-ийн үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пейж (+ 43.5 тэрбум доллар);
  7. Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг Уоррен Баффет (+ 41,8 тэрбум доллар);
  8. Microsoft-ийн гүйцэтгэх захирал асан Стив Балмер (+ 41.8 тэрбум доллар);
  9. Google-ийг үндэслэгчдийн нэг Сергей Брин (+ 41.3 тэрбум доллар);
  10. Alibaba Group-ийн үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жэк Ма (+ 40.8 тэрбум доллар).

Өнгөрсөн долоо хоногт Forbes 2019 онд хамгийн их ашиг, алдагдал хүлээсэн тэрбумтнуудыг нэрлэжээ. Энэ жагсаалтыг мөн ноён Безос тэргүүлжээ. Түүний энэ жилийн хохирлыг 13.1 тэрбум доллараар үнэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ