Роналду Италийн аварга шалгаруулах тэмцээнд гоол оруулахад хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрчээ

“Интер”-ийн довтлогч Ромелу Лукаку “Ювентус”-ын довтлогч Криштиану Роналду Италийн аварга шалгаруулах тэмцээнд гоол оруулахад хичнээн хэцүү байдгийг хүлээн зөвшөөрсөн гэж хэллээ.

“Саяхны тоглолтын дараа Криштиану хамгаалалтын тоглолтын үүднээс энэ бол дэлхийн хамгийн хэцүү аварга шалгаруулах тэмцээн болохыг хүлээн зөвшөөрөв. Тэрээр хаа сайгүй гоол оруулсан гэсэн ч Серий А-д үүнийг хийхэд хамгийн хэцүү юм гэсэн. Криштиану ингэж хэлж байгаа болохоор энэ нь үнэхээр хэцүү” гэж Лукакугаас иш татан New York Times сонин мэдээлжээ.

Криштиану Роналду энэ улиралд Италийн аварга шалгаруулах тэмцээний 14 тэмцээнд тоглосон. Португал довтлогч 10 гоол оруулж, нэг дамжуулалт өгөөд байна. Энэ бол 34 настай довтлогчийн сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт юм гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ